Ерөнхийлөгчид нэр дэвшигч 455 хүн бүртгэгдсэнээс 14 нь эмэгтэй байна

Зургаадугаар сарын 14-нд явуулахаар товлосон Ираны ерөнхийлөгчийн сонгууль тун их өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна. Тус улсын дотоод хэргийн яам энэ дээд албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг хүсч буй хүмүүсийг урьдчилан бүртгэсэн дүнг гаргажээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хүсч байгаа хүмүүсийг бүртгэх сүүлчийн өдөр тавдугаар сарын 11-ний бямба гарагт гэхэд л сонгуулийн комисс нэг зуу орчим мэдүүлэг хүлээн авсан байна. Тус орны 455 иргэн, түүний дотор 14 эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Гол гол албан тушаалд нэр дэвшигсдийг батладаг тусгай байгууллага болох Үндсэн хуулийн хамгаалагчдын зөвлөл энэ албан тушаалын төлөө өрсөлдөх хүмүүсийн эцсийн жагсаалтыг 10 өдөрт багтаан гаргах ёстой ажээ.

Ираны ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Шинэтгэлийн талынхны дэмжлэг авах нь хэрэг дээрээ баталгаатай болсон Хашеми Рафсанжани сонгуульд оролцох нь тус орны дээд удирдагч Али Хаменеид ойр байдаг хатуу чиг шугам баримтлагчдын хувьд ноцтой саад болж болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ