Хонгконгийн эсэргүүцэл ширүүслээ

Өөрсдийн удирдлагыг ардчилсан замаар өөрсдөө сонгох эрхийг авахын төлөө тэмцэж буй Хонг конгийн иргэдийг өнгөрсөн амралтын өдрөөс баривчлах үйл ажиллагаа эхэлсэн.

Бээжингийн бодлогын эсрэг тэмцэж байгаа иргэдийг баривчилснаар энэхүү эсэргүүцэл улам ширүүсч эхэллээ.

Үүний улмаас Хонгконгийн төв, баруун дүүргийн сургууль, цэцэрлэгүүд хаалга барьжээ. Жагсагчид зохион байгуулалттайгаар хуваагдаж жагсаж байгаа бөгөөд оюутнуудад ч жагсаалд нэгдлээ. Эсэргүүцлийг толгойлж байгаа хүмүүс их сургуулийн багш, профессорууд, шашны удирдагчид байгаа юм.

Тэд Хонгконгийн засгийн газрын байрны гадна хонож байгаа юм. Эсэргүүцэгчдийг баривчлах ажиллагаанд цагдаа нар бороохой, перц, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Одоогоор нийт 148 хүнийг баривчлаад байгаа юм.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ