В.И.Лениний хөшөөг үндсэрхэг үзэлтнүүд нураажээ

Болшевик хувьсгалын удирдагч Владимир Ильич Лениний аварга хөшөө Украины Харьков хотод сүндэрлэдэг байжээ. Гэтэл Коммунизмын бэлгэ тэмдэг болсон энэ хөшөөг уурлаж хилэгнэсэн 100 гаруй үндсэрхэг үзэлтнүүд нураан унагахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Энэ нь Оростой харилцахыг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл бөгөөдэнэ үйлдэлдээ тэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж баярлаж хөөрөн, хашгиралдаж байсан гэнэ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ