Кейт Миддлтон хэзээ нярайлахыг найз нөхөд нь мэджээ

Кембрижийн гүнж хэзээн ярайлах тухай мэдээ Кейт Миддлтон болон хунтайж Уильямын найз нөхдийн сэтгэлийг эзэмдэж байна. Юу гэвэл, долдугаар сарын 13-ныг хатан хааны гэр бүлийн амьдралд тохиох энэ чухал үйл явдал болох магадлалтай өдөр гэж үзэж байна.

Кейт Миддлтон болон түүний нөхөр хунтайж Уильям хоёрын ууган хүүхэд хэзээ төрөх тухай элдэв цуу яриаг олон нийт ихэд сонирхож байгаа юм. Гэвч хосын найз нөхөд нууцын хөшгийг онгойлгосон бололтой.

“Кейт Миддлтон болон хунтайж Уильямын барьсан нэг зоогийн үеэр хүүхэд долоодугаар сарын 13-нд төрнө гэж ярилцаж байсан. Бүх хүний сэтгэл маш иххөдөлсөн” гэж хосын нэг найзын хэлснийг “Дейли мэйл” сонинд дурджээ.

Хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хаан ширээнд заларснаас хойш 60 жил болж буйд зориулсан их наадам энэ өдөр тохиож байгаа бөгөөд уг баяр Их Британид долоодугаар сарын 11-14-нд болох юм байна. Хэрвээ төрөх хугацааны тухай мэдээлэл үнэн бол, Кейт, Уильям хоёр энэ арга хэмжээнд оролцож чадахгүй болно.

Ирээдүйн хаан ширээ залгамжлагч хүүхэд Паддингтоны Гэгээн Мариягийн эмнэлэгт төрөх болов уу. Хунтайж Уильям ч энд мэндэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ