Ачааны машин гүүр нураажээ

Ачааны автомашин хурдны замын дээгүүр хөндлөн байрласан гүүрэн гарцыг мөргөж, нураасан хэрэг АНУ-ын Детройт хотод гарчээ. Үүний улмаас автомашины жолооч өөрөө нас барсан байна.
Том оврын тэрхүү автомашин хэтэрхий өндөр байсан тул гүүрийг доороос нь мөргөж, нураасан аж.
Тус хотод эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа учир тэдэнд нурсан гүүрийг шинэчлэн засварлах хөрөнгө мөнгөний боломж хараахан байхгүй гэжээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ