"Пасспорт" худалдаанд гарчээ

Канадын “Research In Motion” компани “Blackberry” ухаалаг гар утасны шинэ загварыг худалдаанд гаргалаа. “Passport” хэмээх энэхүү утас нь өмнөх загваруудаасаа шинэчлэгдэж чадсан ч “Apple”-ийн “iPhone 6”, “Samsung”-ийн “Galaxy Note 4”-тэй өрсөлдөх чадваргүй гэж технологийн блогуудад бичсэн байна.

Шинэ утас нь уламжлалт товчлуураа хадгалсан бөгөөд товчлуур дээрээ мэдрэгчтэй гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн 196 граммын жинтэй бөгөөд өөрийн багтаамж нь 128 GB. Худалдан авсан хүн бүрт мемори картыг дагалдуулах урамшуулалтай гэнэ.

Хамгийн гол давуу тал нь гэвэл “iPhone“-тай харьцуулахад харьцангуй удаан хугацаанд цэнэгээ хадгалдаг юм. Passport”-ыг 850 ам.долларын үнэтэйгээр борлуулалтанд гаргажээ.

“Passport”-ын үзүүлэлт:

LTE

2.3GHz quad-core Qualcomm Snapdragon 801 chipset

Adreno 330 GPU

3GB RAM

32GB internal storage

microSD card slot (up to 64GB)

4.5-inch IPS display with Corning Gorilla Glass 3 (1,440 x 1,440 resolution)

13-megapixel rear camera with LED flash

2-megapixel front camera

3,450 mAh battery

BlackBerry 10.3 OS

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ