С.Лавров: Бид Америктай спортоор л өрсөлдөнө

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров олон улсын телевизийн “Bloomberg TV” сувагт ярилцлага өгөхдөө, Украины зүүн өмнөд нутгийн журамт цэргийнхэн Оросын санаа бодлыг сонсдог, гэхдээ тэр бүр биш гэж мэдэгджээ.

Украины энэ нутгийн оршин суугчид тусгаарлах тухай асуудлаар санал хураалт явуулахаар шийдвэрлэснийг тэржишээ болгон дурдсан байна. Тэгэхэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин санал хураалтыг хойшлуулахыг олны өмнө уриалсан. Гэвч тэд санал хураалт явуулсан юм гэж тэр хэлжээ.

Журамт цэргийнхэн есдүгээр сарын 5-нд Минскт хүрсэн тохиролцооны бүх заалтыгбиелүүлэхийг хүсч байгаа учир, Киевийн эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзахгүй байгааг Лавров дурдсан байна.

"Манай эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлуулахын тулд Оросын тал Украины талаар баримтлаж буй байр сууриа өөрчлөхгүй. Энэ бол шударга байрсуурь хэмээн бид үзэж байгаа. Оросын эдийн засагт бэрхшээл учирч буй нь үнэн, гэхдээбууралт зөвхөн Орост гарч байгаа юм биш. Бид бууж өгөхгүй, үүнийг баттай хэлж чадах байна.

Оросын талаархи АНУ-ын бодлыг дэлхийн олонхи орон дэмжихгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Дэлхийд учирч буй аюулын жагсаалтад Оросыг хоёрт оруулсан америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн үгийг энддурдажболох байна. Манай америк түншүүд ямагт бүгдийн өмнөөс ярих зуршилтай болжээ. Орос улс спортоос өөр ямар нэг зүйлд АНУ-тай өрсөлдөхийг хүсэхгүй байна.

“Лалын улсын” дайчдын зүгээс учруулж буй аюултай тэмцэхэд Сири, Ираны эрх баригчдыг татан оролцуулах шаардлагатай. Сирийн эрх баригчидтай зөвлөлдсөний дараа тус орны нутагт террористуудтай тэмцэхийн тулд хуурай замын ажиллагаа явуулахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл сайшаах ёстой. Эс бөгөөс, үүнийг түрэмгийлэл хэмээн үзэх болно" гэж Лавров яриандаадурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ