Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр

Александр Пушкин орчуулагчдыг “Дэвшлийн шуудангийн морьд” гэж урнаар дүрслэн хэлсэн байдаг бөгөөд тэдний мэргэжлийн ач холбогдол Вавилоны цамхаг нурсан үеэс нийт хүн төрөлхтний амьдралд анзаарагддаггүй байсан ч, асар их юм. Орчуулагч нар байгаагүй бол утгазохиол, киноны урлагийн бүтээл, шинжлэх ухаан, техникийн ололт нийтийн хүртээл болохгүй, янз бүрийн хүмүүс өөр хоорондоо харьцаж чадахгүй байх байсан билээ... 1991 онд л орчуулагч нар өөрийн мэргэжлийн баяртай болсон юм.Олон улсын орчуулагчдын холбоо есдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын орчуулагчдын өдөр (International Translation Day) болгон зарлажээ. Тус байгууллага өөрөө 1953 онд Парис хотод байгуулагдсан бөгөөд орчуулагчдын эрх ашигийн үүднээс, түүнчилэн мэргэжил, урлагийн хувиар орчуулгыг хөгжүүлэхийн тулд үндэсний байгууллагуудын харилцааг бэхжүүлж, туршлага, ашигтай мэдээлэл солилцох зорилгоор дэлхийн 60 гаруй орны орчуулагчдын 100 гаруй эвлэлийн төлөөлөгчдийг өнөөдөр нэгтгэж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ