Украины есөн цэрэг амиа алджээ

Украины Донецк хотод зөрчилт байдал үргэлжилсээр байна. Өчигдөр Украины Батлан хамгаалахын яамны мэдээлснээр тус улсын есөн цэргийн албан хаагч Донецкийн нисэх онгоцны буудлын ойролцоо агаарын орон зайд их бууны галд өртөж амиа алдсан байна.

Албаны хүний мэдээлснээр тус тулаанд орон сууцны барилгууд болон нутгийн захиргааны байгууллагын барилгууд өртөж 27 хүн шархадсан хэмээлээ.

Шөнө дунд гарсан галд гурван хүн амиа алдаж, таван хүн шархадсан тухай орон нутгийн албан ёсны хуудсанд тавигджээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ