Чехийн ерөнхийлөгч согтуугаар дуулиан тарьжээ

Саяхан сонгогдсон Чехийн ерөнхийлөгч Милош Земан Прагийн кремльд нэг албан ёсны арга хэмжээн дээр нэлээд эвгүй байдалтай харагджээ.Төрийн тэргүүн хөл дээрээ арай ядан тогтож, үе үе дайвж байж.

Өмнөх ерөнхийлөгчийг бодвол Чехийн гурав дахь ерөнхийлөгч, нийт ард түмний сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч Милош Земан одоогоор олон улсын хэлэлцээнээс үзэг хулгайлах гээгүй л дээ. Гэвч ёслолын арга хэмжээний үеэр эвгүй явдалд ороод амжжээ.

2013оны гуравдугаар сарын 8-нд албан тушаалдаа орсон Чехийн 69 настай ерөнхийлөгч Прага хотод хаадын үнэт зүйлсийн үзэсгэлэнгийн нээлт дээр хөл дээрээ арай ядан тогтож байжээ. Болсон явдлыг нүдээр харсан хүмүүс Милош Земаныг Владиславын танхимд нэг л эвгүй орж ирснийг хэлсэн байна. Ёслолын арга хэмжээний үеэр тэр гуйвж, золтой л ойчоогүй. Заримдаа бүр уначихна уу даа гэмээр хэлтийж байсан гэж “Оросын мэдээний алба” уламжилжээ.

Тэр ханиад хүрч, их халуунтай байсан учир хөл дээрээ тогтоход хэцүү байсан хэмээн чехийн удирдагчийн албан ёсны төлөөлөгчид яаран мэдэгдсэн байна. Гэвч болсон явдлыг харсан хүмүүс Земан өвчин туссан гэдэгт эргэлзэж байгаа ажээ.

Интернэтийн нэг сайтад бичсэнээр,Земаны өмнөх ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа бас нэг дуулиант явдалд орооцолдоод авчээ. Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус нэг албан ёсны айлчлалын үеэр протоколын үзэг сэмхэн “шуучихсан” явдал Интернэтэд жинхэнэ хит болжээ. Чилийн төрийн тэргүүн Себастьян Пиньератай уулзах үеэр Казус ийм хэрэгт орооцолдсон байна.

Үзэг “шуух” үед нь Чилийн ерөнхийлөгч хоёр орны түншлэлийг хөгжүүлэх асуудлаар үг хэлж байжээ. Энэ үед чехийн ерөнхийлөгч үзгийг баруун гараараа аваад, ширээн доогуур хийж, зүүн гартаа шилжүүлэн, дараа нь үсгийг пиджакныхаа халаасанд хийсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ