Бульдозер унасан америк эр бүтэн гудамжийг түйвээжээ

АНУ-д нэг эр бульдозер хулгайлан, 20 орчим минутад Вашингтон муж улсын Порт-Анжелс гэдэг жижиг хотын орон сууцны мөргөн нураажээ. Эндхийн оршин суугчид бас гэрэл цахилгаангүй нэлээд хэдэн цаг болсон байна.

Тэр эр хөршүүдтэйгээ муудалцсаны дараа бульдозер хулгайлж, унаад байшин барилгыг нурааж эхэлжээ. Хилэгнэсэн эр “ёстой жинхэнэ солиорсон байлаа” гэж болсон явдлыг харсан хүмүүж ярьж байна.

“Энэ нь дайны хөлд нэрвэгдсэн юм шиг л байсан” гэж түүний ойролцоо суудаг нэг эр хэлжээ. “Түүний нүүр царай ямар ч хөдөлгөөнгүй байсан” гэж энэ солиотой эрийг зогсоох гэсэн хотын өөр нэг оршин суугч дурдсан байна. Мань эр болон түүний хөршүүд олон жил шүүхдэж байсныг мөрдөн байцаагчид тогтоосныг хотын эрх баригчдын төлөөлөгч дурджээ.

51 настай эр айлын сууцанд уураа гаргасны дараа бас цахилгаан дамжуулах шугамыг гэмтээж, хэд хэдэн машин эвдсэнийг РБК компани тодруулжээ.

Гэвч баривчлагдсан Барри Алан Свигл гэгч энэ эр одоо тойргийн шоронд хоригдож байгаа бөгөөд хорлолтойгоор танхайрсан хэргээр түүнийг яллагдагчаар татжээ.

“Түүний үйлдлийн уршгаар сууцны хоёр байшин бүрэн нурж, цахилгаан дамжуулах шугамын олон арван тулгуур нурсан юм” гэж Клэллэм тойргийн цагдаагийн байгууллагын тэргүүн ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ