Генералуудыг хөнөөж төрийн эрхэнд гарсан нь

Индонезийн ерөнхийлөгч асан, XX зууны томоохон геноцидуудыг үйлдсэн Сухартогийн тухай түүхэн материалыг уншигчдадаа сийрүүлэн хүргэж байна.
Хулгайлагдсан генералуудыг хөнөөж төрийн эрхэнд гарав
1965 онд Индонезид улс төрийн хямрал үүсчээ. Тэгэхэд ерөнхийлөгч байсан Сукарно ЗСБНХУ, АНУ-тай нэгэн зэрэг сөргөлдөж, инфляци хяналтаас гарчээ. Энэ нөхцөлд есдүгээр сарын 30-ны хөдөлгөөн үүссэн байна. 1965 оны аравдугаар сарын 1-нд шилжих шөнө хэсэг офицер дээд тушаалын зургаан генералыг хулгайлан алж, дараа нь бид армийг хянаж байна гэж зарлажээ.
Сукарно хүчинд автан өөрийн бүрэн эрхийг Сухарто болон түүнийг дэмжигч офицеруудад аргагүйн эрхэнд шилжүүлсэн байна. Энэ нь төгсгөлийн эхлэл болсон юм. Ингэснээр Сухарто хамтран зүтгэгчдээсээ салж, өөрийг нь засгийн эрхэнд гаргасан есдүгээр сарын 30-ны хөдөлгөөнийг тарааж, гэхдээ өөрийн онцгой бүрэн эрхээс татгалзалгүй ерөнхийлөгчийн сэнтийд заларсан юм.
1965 оны олныг хамарсан аллага
Есдүгээр сарын 30-ны хөдөлгөөнийг тараахад, Сухарто өөрийг нь үл зөвшөөрөгсөдтэй тэмцэж эхэлсэн байна. Индонезийн коммунист намд цэвэрлэгээ эхлэж, түүнд арми оролцжээ. Индонезийн сэхээтний өч төчнөөн төлөөлөгч болон тус оронд сууж байсан нутгийн хятадуудын ихээхэн хэсэг амь үрэгдсэн байна.
Алагдсан хүмүүсийн тоог 500 мянгаас нэг сая гэдэг. Заримдаа 2.5 сая хүн амь үрэгдсэн гэцгээдэг. Харгис хэрцгий явдал энэхүү цэвэрлэгээний онцлог болж байжээ. Цэргийнхэн энгийн иргэдийг аллагад албадан оролцуулж, тэд найз нөхөд, хөршүүд болон хамаатан саднаа алж байсан байна. Тус орны зарим нутагт иргэд хоригдлуудыг царилаар цохин алж, зарим нутагт төмөр утсаар хоолойг боож алж байжээ.
“Шулмыг ангуучлах ажлын” оргил үед томхон гудамж бүрт хүмүүсийн хүүр хөглөрч байсан байна. Цусны үнэр танар оршин суугчдыг хотоос зугтан явахад хүргэж байжээ. Гол мөрнүүд хүмүүсийн цогцсоор дүүрч, харин аллага хядлага үргэлжилсээр байсан байна. Энэ ажил дуусахад шинэ дарангуйлагчийг эсэргүүцэхээр зүрхлэх нэг ч хүн үлдээгүй байна.
Баруун Тиморын хувь тавилан
1963 онд Баруун Папуа муж Индонез улсын хяналтад оржээ. Сухартог засгийн эрхэнд гарахад, тэнд эрх чөлөөг эрхэмлэгч салан тусгаарлах санаа бодол зонхилж байсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээгээр, оршин суугчдын 85 хувь нь тус мужийг тусгаарлахыг зорьж байжээ. Сухарто тэдний соёлыг устгах кампанит ажлыг дэс дараатай явуулж эхлэсэн байна.
Цэргийнхэн хуурамч санал хураалт явуулсны дараа, Сухарто Баруун Папуад шууд хяналт тогтоосон тухай зарлажээ. Арван таван жил хорьж шийтгэхээр сүрдүүлэн папуагийн үндэсний үзлийг хориглосон байна. Хүмүүсийг шилжүүлэн суурьшуулснаар тус мужид явачуудын тоо нутгийн папуа хүн амын тооноос давжээ. Ингэж папуачууд гадуурхагдах болсон байна. Дарангуйлагчийг түлхэн унагааснаас хойш 10 гаруй жилийн дараа ч ийм байдал хэвээр байна.
Зүүн Тимор дахь хүйс тэмтрэх ажиллагаа
Дарангуйлагч нарын олонх нь ганцхан удаа л цуст хядлага үйлдсэн байдаг. Харин Сухарто ийм ажиллагаа хоёр удаа явуулсан юм. 1975 оны арванхоёрдугаар сард Индонезийн цэрэг Зүүн Тиморт буужээ. Коммунистуудын аюулаас болж ингэсэн хэмээж мэдээлж байжээ. Цаашдын хэрэг явдал олныг хамарсан хамгийн зэрлэг гэсгээлтийн нэг болсон юм.
Эхний хоногуудад л цэргийнхэн аймшигт гэмт хэрэг үйлдэж эхлэжээ. Нэг хотод гаднаас цугуулсан 150 энгийн хүнийг буудан алсан байна. Зүүн Тиморын нийслэл Дили хотод хэн нэгний шийдвэрийг хүлээлгүйгээр эрчүүд, эрэгтэй хүүхдүүдийг зүгээр л буудан алж байжээ.
Малим-Луро гэдэг жижиг хотод 60 хүнийг газарт хэвтүүлээд, дараа нь дээгүүр нь бульдозер явуулсан байна. Цэргийнхэн бүхэл бүтэн тосгодыг шатааж, амьд үлдсэн тариачид өлсөж үхэж байжээ. Зүүн Тиморыг эзэгнэх явцад тэндхийн хүн амын гуравны нэг буюу 200 мянга гаруй хүн алагдсан байна. Тооны хувьд үүнийг холокосттой л зүйрлүүлж болно.
Эдийн засгийн хөгжил
Сухартогийн засаглал эдийн засгийн ер бусын өсөлттэй давхцжээ. Түүнийг засгийн эрхэнд гарахад индонезчуудын 60 хувь нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогүүр нөхцөлд аж төрж байжээ. Харин түүнийг албан тушаалаа орхиход, 13% нь ийм нөхцөлд ажэ төрж байсан байна. Түүний засаглалын үед Жакарт хот ядуучуудын хотоос өндөр өндөр байшин барилгын хот болжээ.
Бусад дарангуйлагчийг бодвол тэр бүх хүнд бялууны зүсмийг хүргэх гэж мэрийж байсан байна. Хамгийн алслагдсан мужуудад ч сургууль, эмнэлэг, зам барьжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8 орчим хувь болж, бараг хүн бүр ажилтэй байжээ. Тийнхүү олонх индонез хүн одоо болтол Сухартог аугаа их ерөнхийлөгч хэмээн хүндэлдэг байна.
Гэмт хэрэгтнүүд учир битүүлгээр алагддаг байжээ
Сухарто гэмт хэрэгтэй тэмцэхэд сүрхий амжилт олжээ. Гэвч түүний энэ тэмцэл гэмт хэрэгтнүүдийн өөрсдийнх нь үйлдлээс бага зэрэг ялгаатай байсан байна. Сэжигтнүүдийг шүүх хурал хийхээс өмнө л алчихдаг байжээ. Petrus Killings (от индонезийского petrus – буюу “нууц мэргэн буучид”) гэгч ажиллагаа гурван жил үргэлжилэн байна.
Цэргийнхэн, цагдаа нар болон сайн дурын нөхөрлөлийнхөн хүмүүсийг шүүлгүйгээр цаазлаж, нийтдээ 2000 гаруй хүн алагджээ. Тэд тэр бүр гэмт хэрэгтэй байгаагүй бөгөөд тэдний зарим нь ердийн тариачин, төрийн албан хаагчид байсан байна.
Дили хотод гарсан буун дуу
1991 онд Зүүн Тиморт өргөн олныг хамарсан эсэргүүцлийн тайван ажиллагаа эхлэсэн юм. Тус орны олон мянган оршин суугч индонезеийн эзэгнэлийн эсрэг тулалдаж байсан тэмцэгчдийн булшинд цэцэг өрхгөхөөр Санта-Крусийн оршуулгын газарт иржээ. Оршуулгын газрыг хүмүүсээр дүүрэхэд арга хэмжээг хамгаалж байсан цэргийнхэн хүмүүс рүү буудаж эхлэсэн байна. 270 хүн алагдаж, 400 гаруй хүн шархаджээ. Зарим нь сураггүй болсон байна. НҮБ Сухартогийн үйлдлийг буруушаасан ч, энэ гэмт хэргийг үйлдсэн хэн ч цээрлэл үзээгүй ажээ.
Эдийн засгийн уналт
90-ээд оны сүүлч гэхэд эдийн засгийн өсөлт дарангуйлагчийн шадар хүрээлэгчид, түүний гэр бүл, найз нөхдийн ашиг сонирхолд л үйлчилж байсан юм. Гэрээ, засгийн газрын мөнгөн тусламж болон бүхэл бүтэн компаниудыг тэдний хооронд хуваарилж байжээ.
1997 оны хямрал Азийн улсуудын эдийн засгийг бүрмөсөн хамарчээ. Түүний дотор Индонезид ч валютын ханш навч унасан байна. Ажилгүйчүүд, оюутнууд жагсчээ. Сухарто жагсаалыг хөөн тараахаар цагдаа нар биш, харин цэргийнхнийг явуулсан байна. Нийслэлийн нэг их сургуулийг буудах үеэр дөрвөн оюутан амь үрэгдэж, олон хүн шархаджээ. Энэ нь тус орны иргэдийн хувьд эцсийн тэвчээр болсон юм.
Дэглэмийг унагасан эмх замбараагүй явдал
Дээрх аллагын хариуд Жакарт хотынхохн үймж эхлэсэн байна. Эмх замбараагүй явдал хоёр хоног үргэлжилжээ. Худалдааны “Plaza Klender” төвд гэхэд л тонуулчдын тавьсан түймэрт 486 хүн шатаж, утаанд хордож үхсэн байна. Хот даяар дэлгүүр хоршоог түйвээжээ. Үндсэрхэх үзэлтнүүд нутгийн хятадуудыг ангуучилж байсан байна.
Амь үрэгдэгсдийн тоо 1000-аас давахад Сухартогийн талынхан түүнээс хөндийрч эхлэсэн байна. Эмх замбараагүй явдал эхлэснээс хойш 10 өдрийн дараа хөгшин Сухарто засгийн эрхээс татгалзжээ. Тэр үндэсний телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо засгийн эрхийг өөрийн орлогчид шилжүүлж, улс төрийн бүрмөсөн явсан юм.
Зовлонгүй үхэл
Сухарто ганцаархнаа, зовж үхвэл таарна гэж хэлэх нь зөв байхсан билээ, гэвч тэрээгүй юм. Огцорсноос хойш үхэх хүртэл нь түүнийг нэг ч болов гэт хэргээр нь шүүхэд татахыг оролдоогүй байна. Олон зуун улс төрч түүний мэргэн засаглалд талархал илэрхийлэхээр үхэхээс нь өмнөхөн эмнэлэгт ирж байжээ.
Оршуулгын арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс улс төрчид иржээ. Харин Австралийн ерөнхий сайд асан По Китинг тэгэхэд хэлэхдээ, Сухартод ийм хүндлэл бус цээрлэл хэрэгтэй байсан юм гэж байв. Сухарто бүх нийтийн хүндэтгэл хүлээн, баатрын адил нас барсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ