Өөр дээрээ цэстэй, мэдрэгчтэй ухаалаг ширээ гарчээ

Даниел Коллинс гэх программын инженер хоолны газар, кафед зориулан анхны ухаалаг ширээг бүтээжээ.

Энэхүү ширээ нь хуруу мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөдтухайн хоолны газрын цэс харах, захиалахаас гадна интернетэд холбогдох, тоглом тоглох бүрэн боломжтой гэнэ.

Тус ширээг Аризона мужийн Тюсаний нэгэн кафе хэрэглэж эхэлсэн байна.

Зөөгчийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна хоолоо хүлээж буй үйлчлүүлэгчдийг зугаацуулах үүрэгтэй тус ширээний нэг бүрийн үнэ 3000-5000 ам.доллартой тэнцэх аж.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ