Донецк хот орчмоос 400-гаад хүний цогцос олджээ

Донецк хотын газруудаас ойролцоо олноор нь булсан400 орчим хүний хэн болох нь тогтоогдоогүй цогцос олдсоныг тус хотын цогцос хадгалах газруудад аваачсан байна. Латвийн хүний эрх хамгаалагч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээч Эйнарс Граудиньшийн хэлснийг иш татан “Российская газета” сонинд ингэж бичжээ.

Түүний хэлснээр, олон булш байсан ч заримыг нь ухаж үзээгүй байгаа. Украины армиас чөлөөлөгдсөн нутагт амь үрэгдсэн болон сураггүй болсон хүмүүсийн яс тоо хараахан тодорхойгүй байна. Сураггүй бологсдоос хэн нэг нь олзлогдсон юм уу эмнэлэгт ухаангүй байж болохыг бодолцох хэрэгтэй. Зарим нь алагдсан байж ч болно гэж тэмдэглэжээ.

Украины “Аков”, “Донбасс” батальоны сайн дурынхны ялт үйлдлийн тухай Доод Крынка тосгоны эмэгтэйчүүдийн хэлсэн зүйлд цочирдсоноо Граудиньш хүлээн зөвшөөрсөн байна. Тэдний ярьснаар, цэргийнхэн эмэгтэйчүүд, түүний дотор насанд хүрээгүй охид, настай авгай нарыг олноор нь хүчиндэж байжээ.

Үүнээс гадна, террорын эсрэг ажиллагаа гэгчид оролцсон цэргийнхэн тус тосгоноос дээрэмдсэн үнэт эд зүйлсийг шуудангаар явуулж байсныг шинжээчид хэлсэн байна.

Түрүүнд нь Украины үндэсний гвардийн батальон байрлаж байсан Доод Крынка тосгоноос холгүй хүмүүсийг олноор нь булсан газруудыг дахин илрүүлснийг есдүгээр сарын 28-нд БН Донецк Ард Улсын эрх баригчид мэдэгдсэн юм.

Харин Украины хүчнийхэн Донецк хотын ойролцоо хүмүүсийг ийнхүү олноор нь хороосон хэрэгт холбогдолтой гэдгээ няцааж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ