Амиа алдахынхаа өмнөхөн селфи хийсэн 10 тохиолдол

- Xenia Ignatyeva
17 настай Орос охин 28 фут өндрөөс селфи авч найзууддаа гайхуулах гээд энэ зургаа авсан даруйдаа тэнцвэрээ алдан улмаар цахилгаан гүйдэлд цохиулан нас баржээ.
- Женни Ривера
2012 оны 12 дугаар сард Мексикийн поп од Женни Ривера болон түүний хамтрагч нар нь хувийн нисдэг онгоцонд энэхүү селфийг авсны дараа онгоц осолдож нэг ч хүн амьд үлдээгүй байна.
- Коуртни Сэнфорд
2014 оны 04 дүгээр сарын 26-нд Коуртни Сэнфорд гэгч эмэгтэй Фаррел Вилиамсийн “Жаргалтай” гэх дууг машиндаа сонсон Хойд Каролинагаар давхиж явахдаа энэ селфийг авч улмаар том ачааны тэрэгтэй мөргөлдөн осолд оржээ.
- Жадиел
Пуэрто Рикогийн хөгжимчин Жадиел 2014 оны 05 дугаар сард Нью-Йорк хотноо уг селфийг авангуутаа мотоциклийн осолд оржээ.
- MH17 Селфи
2014 оны 07 дугаар сард Гари Слок болон түүний эх Малайзын MH17 онгоцонд сууж яваад Украйнд осолдохоосоо өмнөхөн энэхүү селфийг авч байжээ.
- Буутай Селфи
2014 оны 07 дугаар сард 21 настай Оскар Отера Агүйлар Фейсбүүк хуудсандаа буутай селфи хийх гэж байгаад тархиндаа буудаж, амиа алджээ.
- Гол дээрх Селфи
13 настай Каррен Хернандез охин Мексикийн Дуранго дахь Эл Тунал гол дээр өөрийн селфийг авах гэж байгаад голруу унаж, живж үхсэн байна.
- Галт тэргэн дээрхи Селфи
2014 оны 3 дугаар сард Испанийн Иан-д нэгэн 21 настай залуу кино зураг авалтын галт тэргэн дээр нь гарч селфи авах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулж нас баржээ.
- Иран охид
Энэ хоёр охин машиндаа караокедэж байхдаа өөрсдийн селфийгээ авахаар машинаа зогсоогоод бичлэг хийж байтал өөр нэгэн машин хүрч ирэн мөргөлдөж улмаар осолд орсон бөгөөд тэд эмнэлэгт хүргүүлж байхдаа хүртэл селфи авч байжээ.
10. Хадан цохион Селфи
2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Польшийн нэгэн хос амралтаараа Португалийн далайн эргийн хадан цохион дээр гарч өөрсдийн селфийг авах гэж байгаад хоёулаа унаж, нас барсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ