292 кг турсан эр нүцгэн зургаа татуулжээ

Манай гарагийн хамгийн тарган хүн байсан Пол Мэйсон нүцгэн зургаа татуулжээ. Тэр бараг 300 кг турж, харин одоо унжсан “илүүдэл” арьс нь түүнд маш их түвэг учруулж байгаа гэнэ.

52 настай Пол Мэйсон гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагатай байгааг эрүүл мэндийн албаны ажилтнуудад харуулахаар нүцгэн зургаа татуулсан байна. Юу гэвэл, түрүүнд нь илүүдэл жинтэй байснаас үлдсэн шалхайж унжсан арьсны жингээс болоод түүнд бас л хэцүү байгаа ажээ.

Тэр 60 мянган стерлингийн фунтийн өртөгтэй эмчилгээ хийлгэхийг зөвшөөрүүлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ. Хэвийн хөдөлж явахад саадтай 50 кг унжсан арьснаас салгах гоо сайхны мэс засалд чухамхүү ийм мөнгө шаардагдаж байгаа юм гэж “Сан” сонинд бичжээ.

Бүр саяхан энэ британи эр 444 кг татаж, өдөрт 20 мянган калорийн илчлэгтэй хоол унд хэрэглэж байжээ. 2010 онд түүний ходоодыг тайра хмэс засал хийсний дараа тэр 292 кг хаясан бөгөөд үүндээ сэтгэл ханах бодолгүй байна.

Гэвч түрүүнд нь түүний мэс заслын мөнгийг төлсөн засгийн газар одоо дахин мөнгө гаргахыг нэг их яарахгүй байгаа ажээ.Мэйсоны биеийн жин тогтворжих хүртэл наад зах нь хоёр жил хүлээх хэрэгтэй гэж эмч нар үзэж байна.

Харин мань эр гоо сайхны мэс засал дарауйхан хийлгэхийг шаардаж байгаа ажээ. Миний “нүцгэн” зургууд нь таргалах ямар үр дагавартайг ойлгоход хэн нэгэн хүнд тусална хэмээн би найдаж байна. “Мэргэжлийн хүмүүс намайг хараад, энэ хүнд туслахаас аргагүй хэмээн бодоосой хэмээн би үзэж байгаа. Бэлхүүс болон хоёр хөлийн унжсан арьс жингээрээ санжиганах нь дараатай байдаг” гэж тэр хэлжээ.

Мэйсоны эмчилгээнд британийн төсвөөс жил бүр барагцаалвал 100 мянган стерлингийн фунт гаргадаг байна. Сүүлийн жилүүдэд л гэхэд түүний эмчилгээнд нэг сая стерлингийн фунт зарцуулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ