Шүтдэг жүжигчнийг нь ялласаны төлөө 20 хүн амиа золиослов

Энэтхэгийн Тамилнад мужийн захирагч Жаялалита Жаярамыг Авилгатай тэмцэх газраас шалгаж мөрдөн байцаалт явуулсан бөгөөд түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж төсвийн мөнгө завшсан хэрэгт буруутгасан юм.
Мөрдөн байцаалт удаан хугацаагаар үргэлжилж байгаа бөгөөд Бангалор хотын шүүхээс Жаялалитад дөрвөн жилийн хорих ял, 20 сая долларын торгуулийг ногдуулжээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор түүнийг дэмжигчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өөрсдийгөө галдан шатаасны улмаас 20 хүн амь насаа алджээ.
Жаялалита Жаярам нь улс төрд зүтгэхээс өмнө тамил хэлтнүүдийн шүтэн биширдэг алдартай жүжигчин байсан бөгөөд шүтэн бишрэгчид нь “ээж” хэмээн дууддаг бөгөөд 15 настайгаасаа анх кинонд тоглож эхэлжээ.
Түүнд ял оноосон нь түүнийг ээж шигээ хүндэлж, шүтэж явдаг байсан хүмүүсийн хувьд өөрсдийн амиар солих хэмжээний хүнд цохилт болжээ.
Амиа егүүтгэгсдээс гадна 15 хүн зүрхээр нь хатгуулж эмнэлэгт хүргэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ