Сар үүссэн түүх

Гараг судлаачид Сар үүссэн сонгодог онолыг няцаажээ. Эрдэмтэд сарны царцдас доорх гүний давхаргын дээжийн изотопын найрлагыг шинжилснээр, энэ дээж болон дэлхий дэх усны молекул нь түүнийг бага гараг байсан байж болох талтайг нотолжээ. Дэлхий сар хоёр нэг л эх үүсвэртэй гэсэн дүгнэлтэд хүргэсэн гэсэн үг юм.
Сонгодог онолоор бол, Прото гарагийн хэсэг дэлхийн “эх үүсгэвэртэй” мөргөлдсөнөөс сар үүссэн гэдэг юм. Ийнхүү мөргөлдсөнөөр тейи биет болон Прото-Дэлхийн матери сансарт цацагдаж, үүнээс Сар“барьцалдаж”үүссэн байна.
Энэ сүйрэл нь сарны хэвлий болон түүний гадаргуу бараг усгүй байдгийн шалтгаан болсон гэж үздэг байжээ. Гэвч эрдэмтэд сарны хөрсөнд ус их хэмжээгээр хуримтлагдаж байсныг гэнэт илрүүлснээр дээрх таамаглал эргэлзээтэй болсон байна.
Энэ нь дэлхий болон сарны ус нэг эх үүсгэвртэйг харуулж байна гэж эрдэмтэд үзжээ. Харин энэ хоёр биетийг үүссэн үеэс изотопын харьцаа өөрчлөгдөөгүй байна. Тейи биет болон дэлхий мөргөлдсөнөөр дэлхийн усны нөөц ууршиж, изотопын найрлагад сүрхий өөрчлөлт гаргах ёстой байсан, гэвч ийм явдал болоогүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ