Эбола вирусаар гурван сарын дараа 1,4 сая хүн өвчлөх тооцоо гарчээ

Баруун Африкийн орнуудад Эбола вирус маш хурдацтайгаар тархаж байгаа бөгөөд энэ вирусыг зогсооход яаралтай 30 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна.
Гвиней, Сьерра Леон, Либери зэрэг орнуудад нийт 6553 хүнд халдварласнаас 3083 нь нас барсан байна. Энэ өвчний эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол гурван сарын дараа 1,4 сая хүн өвчилнө гэсэн тооцоо гарчээ.
Эхийн сүүгээр дамждаг энэ өвчин нь ДОХ, САРС өвчнөөс улам аюултай болж байгааг НҮБ-ын төлөөлөгч Набера сануулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ