Украины ДХЯ Орост саатуулагдсан цэргийг манайх биш гэв

Донбасст цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй цэргийн албан хаагч Сергей Литвиновыг саатуулсан тухай зарласан Оросын Мөрдөн байцаах хорооны мэдээг Украины Дотоод хэргийн яам няцаажээ. Тус яамны тэргүүний зөвлөх Антон Геращенкозохих мэдэгдэл хийсэн байна.
“Энэ бүгд эрээ цээргүй худал үг. Сергей Литвинов хэрэгтэн байж болох ч, харин “Днепр” батальонд ийм цэрэг хэзээ ч байгаагүй!” гэж тэр Facebook дэх өөрийн хуудсанд бичжээ.
Украины сайн дурын “Днепр-1” батальоны жагсаалын цэрэг Сергей Литвинов Луганск мужид энгийн оршин суугчдын амь насыг бүрэлгэж байснаа хүлээн зөвшөөрснийг өмнө нь Оросын мөрдөн байцаах хороо мэдээлсэн юм.
Украины зүүн нутагт байлдааны ажиллагаанд оролцсоныхоо хариуд Днепропетровск мужийн захирагч Игорь Коломойскийгаас шагнал тогтмол авч байсан гэдгээ тэр цэрэг бас хэлсэн байна.
Украины иргэн Ростов мужийн нэг эмнэлэгт эмнэлгийн тусламж авахаар жирийн иргэний маягаар оросын нутагт өөрөө ирж, тэр үед нь Оросын тусгай албад түүнийг саатуулсныг Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин тодруулан тайлбарлажээ.
Литвиновыг Украины зүүн өмнөд нутагт энгийн иргэдийн амь насыг бүрэлгэж байсан хэмээн сэжиглэж байна. Одоо Украины цэргийг Москвад хүргэж, тэнд сэтгэцийн шинжилгээ хийх юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ