БНАСАУ-ын пуужин Америкийн хилд хүрдэг болов

Умард Солонгос Сохэгийн пуужингийн туршилтын талбай дахь хөөргөх талбайг шинэчилж дуусчээ гэж Вашингтон дахь Жонс Хопкинсын их сургуулийн дэргэдэх олон улсын хэтийн судалгааны сургуулийн Америк-Солонгосын хүрээлэн мэдээлсэн байна.

Хиймэл дагуулын зургуудаас шинэ байшин барилга, бэхлэсэн зам болон төмөр замыг харж болж байна. Одоо цэргийнхэн илүү урт, 50 метр хүртэл урт пуужинг уг талбайгаас хөөргөж чадна гэж Америкийн шинжээчид үзэж байна. Ийм талбайгаас ийм хэмжээний пуужинг хөөргөснөөр хэдхэн мөчийн дотор Америкийн хилд ч түвэггүй хүрч болох аж. Анхны ийм пуужинг оны сүүлчээр харваж болох ч, одоогоор ингэж төлөвлөж байгаа тухай нарийн тодорхой мэдээ байхгүй байна гэж тэд хэлжээ.

Гэсэн ч ийм мэдээ БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн талаар АНУ-д сүрхий болгоомжлол төрүүлж байна. 2012 оны арванхоёрдугаар сард Сохэгийн туршилтын талбайгаас 30 метрийн урттай “Ынха-3” гэдэг зөөгч пуужин хөөргөсөн юм. Умард Солонгос Америкийн хилд хүрч чадах пуужинтай болоход Вашингтоны эрх баригчид сэтгэл түгшиж байгааг хэвлэлд дурдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ