ДОХ анх илэрсэн газар, хугацаа болон шалтгаан тогтоогдов

Хүний дархлал хомсдлын вирусийн (ХДХВ) илэрсэн газар, цаг хугацаа болон бусад нарийн зүйлүүдийг эрдэмтэд тодорхой болгожээ.
1959 онд Киншаса хотод (БН Ардчилсан Конго Улсын нийслэл) цусны дээжээс авсан ХДХВ-ийн дээжийг судласнаар Оксфордын их сургуулийн Нуно Фариягийн удирдсан шинжээчдийн хамт олон энэ үр дүнг олж авсан байна.
Вирусийн энэ болон бусад дээжид филогеографийн шинжилгээ хийснээр судлаачид 1920-иод оны Киншаса хоттэр газар болохыг тогтоожээ. Эндээс ХДХВ бусад орон, тив даяар тархсан байна.
ХДХВ-ийг 1983 онд анх тайлбарласан хэдий ч, уг вирус хавьгүй эрт илэрсэн нь эрдэмтдэд тодорхой болжээ.
“Гэсэн ч тал нь нас бараад байгаа дэлхий нийтийн хэмжээний чухамхүү 70 сая хүн ХДХВ-ийн халдвар хэрхэн авсныг мэдэх нь бидний хувьд чухал байсан юм” гэжсудалгаанд оролцогчдын нэг профессор Жак Пепан (Канадын Шербруксын их сургууль) хэлсэн байна.
Сармагчны дархлал хомсдлын вирус (Simian immunodeficiency virus, SIV) хүнд дамжсанаар ХДХВ үүсчээ гэсэн таамаглалыг шинжээчид нотлосон байна.
Камерун улсын зүүн өмнөд нутгийн шимпанзегийн тээдэг байсан чухамхүү энэ вирус нь халдварын тохиолдлын 90 гаруй хувийн шалтгаан болох М бүлгийн ХДХВ-т хамгийн их ойрхон ажээ.
1920 онд вирус Бельгийн Конго улсын нийслэл Леопольдвиль хот (өнөөгийн Киншаса хот), 17 жилийн дараа тэндээс БН Конго Улсын Браззавиль хотод тархжээ. 1940-өөд оны эх гэхэд вирус БН Ардчилсан Конго Улсын Лубумбаши, Мбужи-Майи хотод тарсан байна. Уг вирусийн “тарсан гол хэрэгсэл” нь гол мөрөн, төмөр зам байжээ.
1960-аад онд бүс нутагт биеэ үнэлэх явдал их газар авч, түүнчлэн хачирхалтай ч гэлээ эрх баригчид бусад өвчинтэй тэмцэхдээ тарилга хийж, ингэхдээ тариурын байдалд анхаарал тавиагүй ньХДХВ-ийн халдварын цар дэгдэлт гарсан шалтгаан болжээ гэж эрдэмтэд үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ