Эбола вирустай тэмцэх биетийг гаргаж авчээ

Тайланд улсын эмнэлгийн судалгааны багийнхан дэлхий даяар айдаст автуулаад байгаа “Эбола” вирустэй тэмцэх эсрэг биетийн шинэ төрлийг амжилттай гарган авсан хэмээжээ.
Энэхүү эсрэг биет нь бусад эсрэг биетүүдээс тав дахин жижиг бөгөөд үүнийг бүтээхийн тулд генийн мэдээллийг ашиглажээ. Халдвар авсан эсүүд рүү нэвтэрч, тэдгээрийн доторх вирусийн уурагт хүрч болохуйц жижиг бөгөөд энэхүү бүтээлээ амьтан дээр туршин, аюулгүй байдлыг нотлох аж.
Энэхүү аймшигт тахлаар одоогийн байдлаар 7000 мянга гаруй хүн өвчилж, 3000 гаруй хүн нас бараад байна. Саудын Арабын зүгээс эбола вирусын халдвараас сэргийлэн Сьерра-Леоне, Либери, Гвиней улсын иргэдэд виз олгохгүй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ