БНАСАУ зургаан талын хэлэлцээг сэргээхэд бэлэн байна

БНАСАУ Солонгосын хойгийг цэрэггүй болгох тухай зургаан талын хэлэлцээг сэргээхэд бэлэн байна, гэхдээ АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт хийж буй нөхцөлд сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Ингэхдээ Умард Солонгос цөмийн шинэ туршилт хийж, пуужин харвахаар төлөвлөөгүй байна. Женев хотод НҮБ-ын Европын салбар болон олон улсын бусад байгууллагад суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Пон Со Се Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж хэлжээ.

“Бид зургаан талын хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Миний мэдэхээр, түүнчилэн Хятад, Орос хоёр мөн хэлэлцээ хийхэд бэлэн байна. Харин ийм хэлэлцээ хийх нь одоо Америкийн санаанд нийцэхгүй байгаа юм. Үүнээс болоод Өмнөд Солонгос, Япон хоёр хэлэлцээ хийхэд бэлэн биш байна” гэж тэр мэдэгджээ.

Өнгөрсөн зун Пхеньяны телевиз доголож яваа БНАСАУ-ын удирдагч ким Чен Уныг наад зах нь хоёр удаа харуулсан нь дэлхийд янз бүрийн цуу яриа тарах шалтаг болсон юм.

Есдүгээр сарын 26-нд тус орны телевизээр үзүүлсэн баримтат киноны тайлбарт Ким Чен Уны бие таагүй байгаа тухай дурдсан байна.

БНАСАУ-ын удирдагч хоёр өвдөгөндөө мас засал хийлгэж, эмнэлэгт байгаа гэж есдүгээр сарын 30-нд Сөүлийн “Чосон ильбо” сонинд бичсэн юм. “Энэ бүгд бол худал цуу яриа” гэж Умард Солонгосын удирдагчийн биеийн байдлын тухай асуултад байнгын төлөөлөгч хариулсныг Ройтерс агентлаг дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ