БНСУ-ын ЭСЯ-наас бүх төрлийн визийг хэвийн олгож байгаагаа мэдэгдлээ

БНСУ-ын ЭСЯ-наас Монголчуудад 12 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл Монгол Улсын иргэдэд виз олгохгүй байгаа тухай мэдээлэл түгэх болсон. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор тус Яамны зүгээс залруулга гаргасан байна. БНСУ-ын ЭСЯ-ны зүгээс “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 12 дугаар сарын 1-нийг хүртэл монгол иргэдэд жуулчны виз олгохгүй байгаа тухай ташаа мэдээлэл гарч байна. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдөр тус ЭСЯ нь төрт Солонгос Улс байгуулагдсан өдрийг тохиолдуулан ажиллахгүй бөгөөд бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн визийг хэвийн олгож байгаа болно” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин