Европын холбоог АНУ дарамтласныг нотложээ

Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг бодоогүй, гэхдээ Вашингтоны засаг захиргааны хүчтэй шахалтаар ийм арга хэмжээ авахыг зөвшөөрсөн юм гэдгийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Гарвардын их сургуульд үг хэлэхдээ нотложээ.
Украины байдалд хөндлөнгөөс оролцсоны хариуд “Оросоор бодит үнийг төлүүлэхийн тулд АНУ эдийн засгийн хувьд хөгжингүй гол гол орныг нэгтгэсэн юм” гэж тэр хэлсэн байна.
“ЕХ-ны орнууд ингэхийг хүсээгүй нь үнэн. Гэхдээ Америкудирдлагыг гартаа авч, АНУ-ын ерөнхийлөгч шахаж шаардсан бөгөөд Оросоор хохирлыг үүрүүлэх зорилгоор эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэйгээр Европыг заримдаа эвгүй байдалд оруулахад ч тэр хүрч байсан юм” гэж дэд ерөнхийлөгч тайлбарлажээ.
АНУ Оросыг унагахыг биш, харинамжилт олохыг хүсч байдаг хэмээн Байден цугларагсдад бас итгүүлэх гэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ