Баруун солгойгүй амлалт өгдөг ч, огт биелүүлдэггүй ерөнхий сайд руу өндөг шиджээ

Феррара хотод сэтгүүлчдийн “Internazionale” их наадмын үеэр Италийн ерөнхий сайд Маттео Ренци рүү өндөгнүүлгэжээ.

Сөрөг “5 од” хөдөлгөөний талынхан байж болох нэлээд хэдэн арван хүн засгийн газрын тэргүүнийг ирэхэд шүгэлдэн исгэрэлдсэн байна. Хамгаалалтын ажилтнууд зөрчил гаргагчдыг тэр дор нь холдуулж, харин Ренциөндөг шидэхээс арай илүү дээр шалтаг шалтгаан дэвшүүлж буй хүмүүстэй яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа хэлэхдээ инээмсэглэж байжээ.

Ерөнхий сайд Лондон хотод айлчлаад Феррарад ирсэн байна. Хоёрдугаар сарын сүүлчээс ажиллаж байгаа энэ засгийн газарт дургүйцэх явдал Италид ихсэж байгаа ажээ. Хэргийн учир зөвхөн улс орны эдийн засгийн хэцүү байдал огт өөрчлөгдөхгүй, тодруулвал татвар эс буурч, залуусын дунд ажилгүйдэл үргэлжлэн ихсэж, эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт гарахгүй, элдэв прогнозыг байнга л буурууланөөрчилж, үйлдвэрлэлд зогсонги байдалд орсон үед гадаад өр нэмэгдэж буйд байгаа юм биш ажээ.

Ренци маш их зүйл амлаж, харин бага цалинтай төрийн албан хаагчдад (багш, эмч нар) тус бүр 80 еврогийн тэтгэлэг олгосноос өөр ямар ч амлалтаа биелүүлээгүйгээс гол нь түүнд гомдолтой байдаг байна.

Ингэхдээ Ренциөмнөх ерөнхий сайд Энрико Леттаг юу ч хийхгүй байна хэмээн зэмлэн, хэрэг дээрээ албан тушаалаас нь буулгасан ажээ. Харин парламентад төдийгүй, өөрийнх нь Ардчилсан намд санал зөрөлдөөнтэй байгаагаас Ренцигийн шинэтгэл ч гацсан байна.

Баруун солгойгүй амлалт өгч, уриа лоозон дэвшүүлдэгээ багасгахын италийн хамба лам нарын холбоо ч түүнд зөвлөжээ.Сөрөг хүчний шүүмжлэл үүнээс чхавьгүйхүчтэй байгаа юм. Үүнээс гадна, Ренци бүх нийтийн ажил хаялт зарлаж болохыг мэдэгдэж байгаа үйлдвэрчний эвлэлүүдтэй ихээхэнтэрсэлдэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ