Украин дахь хохирлын тухай шинэ тоо баримт зарлав

Украины зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн эхлэснээс хойш 3,6 мянга гаруй хүн амь үрэгдэж, 8,5 мянга орчим хүн шархаджээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал зохицуулах газраас баасан гарагт танилцуулан илтгэлд ингэж дурдсаныг хэвлэлд мэдээлж байна.
2014 оны есдүгээр сарын 30-ны тоо баримтаас үзвэл, Украины зүүн нутагт 3627 хүн амь үрэгдэж, 8446 хүн шархаджээ.
Гал зогсоохоор тохиролцсон хэдий ч, энэ нутгийн зарим чиглэлд тулгаралт үргэлжилж, буудсаар байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ