Террористууд олны өмнө дөрөв дэх хүнээ цаазаллаа

Террористууд дөрөв дэх удаагаа олны өмнө Их Британий иргэн Алан Хеннингийг цаазаллаа. Тэрээр “Би Аллан Хеннинг байна. Их Британий нийгмийн төлөөлөгч. Манай Засгийн газар “Исламын улс”-ын эсрэг дайтахаар шийдсэн учраас би энд амиа алдах гэж байна” хэмээн үхэхийнхээ өмнө хэлжээ.

АНУ, Англи улсын эрх баригчдаас онгоцоор цохилт өгөхөө боль гэж шаардсан террористууд өмнө нь Английн Жеймс Фоули, Стивен Сотлофф, Дэвид Хейнс нарыг мөн ингэж олны өмнө цаазалж байсан юм. Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ удаа “Засгийн газар улс орноо аюулгүй байлгахын тулд үүнийг зүгээр өнгөрөөхгүй” гэж мэдэгджээ.

47 настай, хоёр хүүхдийн эцэг Хеннинг сайн дураараа хүмүүнлэгийн бараа тараах ажилд оролцохоор ирээд Сири, Туркийн хил дээр баривчлагдсан гэнэ. Хеннингийн эхнэр зурагтаар террористуудад хандан амийг нь өршөөхийг гуйсан ч түүнийг үл харгалзан ийнхүү цаазалжээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ