Сураггүй болсон багш, оюутнуудын цогцсыг олжээ

Мексикийн Игуала хотод орон нутгийн оюутнуудыг ялгаварлан гадуурхаж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн жагсаалөрнөсөн юм. Уг жагсаалын дараа 43 багш, оюутан сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл тэдний сууж явсан автобус нь осолдож, автобусны жолооч болон хэдэн оюутан буудуулж амиа алдсан байдалтайгаар олдсон байна. Энэ хэрэгт Герреро мужид үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлүүдийг сэжиглэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар цогцсуудыг таних ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийг тус нутгийн цагдаагийн газар болон Прокурорын байгууллага шалгаж байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ