Байшинг нүхлэж хурдны зам тавьжээ

Газар нутгийн хомсдолтой улс гүрнүүдийн хувьд хот төлөвлөлтийн асуудал багагүй тулгардаг нь мэдээж. Япон бол энэ тал дээр багагүй туршлагатай улс. Тэд нэгэн сонирхолтой арга шийдлээр буюу байшингийн дундуур зам тавьсан нь олныг гайхшруулаад байна.
Энэхүү барилгын газрыг эзэмшигчид, энэхүү төлөвлөгөөг нь анх зөвшөөрөөгүй аж. Хоёр талын удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд харилцан зөвшилцөлд хүрч чадсанаар 16 давхар байшинг барихдаа дөрвөөс найман давхрын зайгаар хурдны авто зам өнгөрөхөөр байгуулжээ. Эдгээр давхарт зөвхөн явган болоод цахилгаан шатыг л хийсэн ба замыг тусгай конструкциэр хүрээлсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ