Эбола вирусийн эсрэг дэлхий нийтээрээ нэгдэхийг уриаллаа

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын дарга Бан Ги Мүнтэй уулзах үеэрээ дэлхий нийтийг цочроосон эбола вирусийг зогсоохын тулд дэлхийн бүх улсыг нэгдэхийг уриалжээ.

“Эболаг дан ганц ДЭМБ бие дааж зогсоож чадахгүй. Энэ вирусийн халдвар хурдацтай байгаа учир Ази, Европ гэлтгүй дэлхийн бүх улс нэгдэж, эболаг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Хятад улс эболатой тэмцэхийн тулдЛибери улсад 58 эмчийг илгээж, 20 сая ам.доларын хандив үзүүлсэн. Мөн халдварыг зогсоох бэлдмэл гаргаж авахаар хичээнгүйлэн ажиллаж байна” хэмээжээ.

Эбола вирусээр одоогийн байдлаар 3481 хүн амиа алдаж, 7500 хүн халдвар аваад байна.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ