Бяцхан хүүд гэнэт хоёр эгнээ шүд ургаж эхлэжээ

Британийн найман настай хүү инээмсэглэхдээ гэр орныхон болон найз нөхдөө гайхашруулдаг байна. Учир нь хүүгийн аманд акул загасныхтай адил хоёр эгнээ шүд ургаж байгаа ажээ.

Баруун Йоркшир гүнлэгийн Зак Браун хүү одоо шүдээ арчилж, хоёр эгнээ шүдээ эрүүл байлгахын тулд шүдний эмчид очих нэмэлт цаг зав гаргахад хүрчээ.

Хүүгийн сүүн шүд нь ургалгүйгээр байнгын шүд ургасан байна. ”Акулын шүд” арван хүүхэд тутмын нэгэнд ургадагч, Закийн хувьд энэ нь хамгийн сонин тохиолдол юм гэж эмч нар хэлжээ.

Хүүгийнхээ эхний шүд ургахад энэ нь нэг л биш гэдгийг 38 настай ээж Клэр сэжиглэж эхлэсэн байна. “Энэ нь үнэхээр хачин харагдсан. Түүний сүүн шүд ургаагүй, гэтэл байнгын шүд ургасаар байгаа” гэж ээж нь хэлжээ.

Зак хүүд илэрсэн өвчний тухайд гэвэл, энэ нь үнэндээ түүний байнгын шүднүүд сүүн шүдний хажууд ургаж эхлэсэн хэрэг юм.

Зак сүүн шүднүүдээ хөдөлгөх гэж оролддог ч огт хөдөлдөггүй байна гэж Mail Online сайтад бичжээ. “Гэхдээ хоёр эгнээ шүд түүнд ямар ч түвэг учруулдаггүй” гэж түүний ээж хэлсэн байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Закийн анхны сүүн шүд яалт ч үгүй унаж, тиймээс цаашид түүний шүдний байдал хэвийн болно гэх найдлага байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ