Солонгост амьдралаа дээшлүүлэх гэсэн эрс Монголд амьдралаа алддаг

- Хараар ажиллаж байсан монгол эрийн дурсамж -

Би гэдэг хүн Солонгос хэмээх улсад ажил­лаад чилийсэн таван жилийг үджээ. Хараар бо­лохоор эх орон руугаа очоод ирэх эрх байхгүй. Цэрэгт байх­даа хүртэл би ийм сэтгэлийн зовлон эдэлж байгаагүй шиг санагдана. Гэвч яахав, амьдрал шаардсан он жилүүдийг энд өн­гө­рүүлж, хэ­дэн төгрөгний тө­лөө барлаг хийн амьдарч байлаа.

Эх оронд минь хэн ч намайг тоож ажилд авахгүй, хэн ч энэ солонгосчууд шиг цалин өгөх­гүй болохоор одоо яая гэхэв. Энд эх орноо гэхээсээ илүү ард үлдсэн хэд минь яажшуухан амь­дарч байгаа бол л гэж са­наа зовох. Миний хувьд эх орон гэдэг үг утгаа алдсан тийм л он жилүүд байлаа. Үүнийг уншсан зарим нэг нь шүүмжлэх л биз. Үнэн хэрэгтээ Монгол Улс надад юу өгсөн юм бэ? Арван жил төгсөөд тэртээ соц нийгмийн үед шүү дээ, конкурст орж, дээд сургуулийн хуваарь атгаад алдсан. Миний буруу гэж өчүүхэн ч байгаагүй. Учир нь, би сургуульдаа сурлагаараа толгой цохидог нэгэн байсан. Тэгээд хэн буруутай гэж? Надаас дор улаан нооль нэг охин миний урдуур орж ирээд, 10 жил дундаас салаагүй мөрт­лөө конкурсын үеэр гэнэт цоорч, бараг вундеркинд бай­сан нь мэдэгдээд хүсэж мө­рөөдсөн дээд сургуулийн минь хуваарийг “булаагаад” авчихаж билээ. Яагаад гэвэл, тэр охин даргын охин байсан юм. Ми­ний буруу гэвэл энгийн нэг ажилчны хүүхэд байсан явдал.

За, тэр ч яахав. Социалист Мон­голын буруу юм байх гэж бодъё. Тэгээд хуваарь авч ча­даа­гүй би цэрэгт явж шил­жилтийн үеийн хоосон армид хоёр жил эх орноо манасан. Эх орондоо хайртай хэвээр л байлаа. Халагдаж ирээд ажилд орох гэтэл надад “Май” гэдэг байсан. 10 жил төгссөн, цэрэгт явсанаас цаашгүй амьтанг бол захын хурган дарга дооглодог юм билээ. Тэгээд би амьдралын төлөө үзэж тарсан. Зах дээр наймаа хийхэд мэргэжлийн хя­­налт, татвараас эхлээд энэ Эх орон надаас авахаа авч, шулж байсан болохоос надад сохор зоосны ч тэтгэлэг өгөө­гүй. Эрүүл мэнд, нийгмийн даат­галаа сайн дураараа төлж, үхэн хатан зүтгэсээр явлаа. Гэвч гэр хороололд хашаа, бай­­шинтай болсноос цааш дээшилж шаль­сангүй.

Тэгэхээр ийм Эх оронд би яахаараа хайртай байх гэж... Над шиг залуус эрвийх дэр­вийхээрээ зүтгэж, өмх талх олох гэж ядарч байхад энэ Эх орон урдаас мянга мянгаар нь хужаа оруулж ирж, тэднийг өмөөрөн хамгаалж байх ч гэж. Ер нь би өөрөө ийм хужаа болвол яасан юм бэ? Тэтгэж, дэмжих эх оронгүй хүн хүний нутагт азаа үзээд ирье гэж шийдсээн. Наймааныхаа хэдэн төгрөгийг үрэн байж арай чүү Солонгос орныг зорьсон юм. Үнэндээ Солонгост цаг л урт болохоос хүнд гээд байх ажилтай би таарч байсангүй. Гарын дор амар­хан хийчихдэг байлаа. Ажил­даа махруу болохоор ма­най эзэн “Танай монголчууд мун­даг юм аа. Дахиад хэдэн монгол авмаар байна. Чи олж чадах уу?” гэж байна. Надад бас хөөрхөн бизнес. Түндэмүн дээр монгол шигданд ажилд оруулж өгнө гэсэн зар тавилаа. Нэг хүнээс 200 орчим мянган вон авч байгаад таван ч хүн ажилд оруулж билээ. Тийм ээ, хүний газар байгаа монголчууд бид их зүтгэсэн. Энд байхад хүртэл эх орон маань биднийг хайр­лахгүй. Энд байдаг Монголын Элчингийнхэн хараар ажиллаж, амьдардаг монголчуудаа тооно гэж байхгүй. Тоолоо гэхэд Со­лон­госын цагаачлалын алба­тай эвлэж байгаад баривч­луулж ачуулна.

Гэхдээ энэ тухай ярих гэсэн­гүй. Би ажлынхаа хувцас­тай Шингал угори гэдэг газар дэл­гүүр хэсч явлаа. Гэтэл хоёр хүн ирээд юм асууж байна. Хаанаас ирсэн гээд. Санаанд орсонгүй Монголоос гэвэл ганц­хан гар мушгиад гав зүүж орхи­лоо. Улаан туучий гэж ца­гаач­лалын албаны офи­церүүд байсныг ёстой анзаар­сангүй. Ингээд миний Солонгос дахь амьдрал будаа болов. Уг нь ба­ригдаагүй ядаж ганц жил болсон бол гэртээ явуулах хэ­дэн бор юманд хэрэгтэй байх байсан юмсан. Ердөө тэр үед надад бодогдсон зүйл энэ. Одоо яахав? Монголд очоод юу хийнэ ээ? Бас л эх орондоо байж байгаад л хужаа нараас дор ад үзэгдсэн амьтан болно. Ердөө л ийм зүйл бодогдсон. Би Монгол руу буцах нээрээ хичнээн дургүй байсан гээч. Тэглээ гээд яахав дээ, боож үхэл­тэй биш. Сунайсан сайхан урт автобусаар баахан узбек, хятадуудтай хамт Инчоны хавьд байх цагаачлалын шо­ронд хүргэгдэж ирлээ.

Намайг хэдэн хятад, энэт­хэг залуустай нэг камерт түг­жив. Газраар наартай. Най­муулаа байлаа. Хэдэн жи­жиг­хэн банди нар намайг хүрээл­лээ. Ингэж би монгол хүн гэдэг үг гадныханд яаж нө­лөөл­дөг гэдгийг мэдсэн юм. Ядаж байхад би их том биетэй, гонзгой. 185-тай амьтан бол хэдэн хятад, энэтхэг па­цаануудын дэргэд бараа сүр­тэй. Тэд бас хоорондоо муу. Энэтхэгүүд хятадуудыг үзэх­гүй. Ингээд хэдэн энэтхэг па­цаан намайг тал тохой татаж, камертаа хэрдээ л атаман бай­лаа. Үүдэн талд хэвтэж байсан хятадад мухар руу очихыг са­нал болгоод би тэр агаартай орчныг эзлэв. За, нэг иймэрхүү маягтай шоронд өдөр хоногийг өнгөрөөнө. Өглөө би хамгийн түрүүнд шүршүүрт ордог учир бусад маань намайг хүлээхээс өөр аргагүй. Тэгээд тэдэнд камер цэвэрлэх хуваарь гаргаж өглөө. Нэг хөгшин хужааг шал цэвэрлэх ажлаас чөлөөлж, суул­­туур цэвэрлүүлж байхаар бо­лов. Ер нь ажиллаж байсан компани мөнгө шилжүүлэх бо­лоогүй, Элчингээс цагаан хуу­дас авна гэж зөндөө юм болох тул би энд удах шинжтэй.

Тийм учраас камераа дэг журамд оруулж, цэвэр цэмцгэр суухыг хүссэн хэрэг. Ингэхийн тулд надад ажиллах хүч хан­галттай байсан болохоор тэ­дэнд зааж зааварлахаас өөр хийх юм үнэндээ байсангүй. Харин нэг асуудал нь надад бэлэн мөнгө байхгүй байсан яв­дал. Учир нь, энэ шоронд өдөр бүр нэг идэх, уух юм зардаг нөхөр явдаг гэж байгаа. Шоронгийн хоол дажгүй ч хааяа ундаа, мөхөөлдөс амталмаар санагдана. Бэлэн мөнгө бол босгож болно оо. Гэхдээ энэ хэдээсээ яаж босгосон гэдгээ хэ­лэхгүй. Дээрэмдээгүй, тэд сайн дураараа надад өгсөн гэд­гийг л харин цухуйлгая.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ