Гал зогсоосноос хойш Украины 60 цэрэг амиа алджээ

Донбассын мөргөлдөөний бүсэд гал зогсоохоор зарласнаас хойш Украины цэргийн 60 орчим хүн амь үрэгджээ. Украины ГХЯ даваа гаригт twitter дэх өөрийн хуудсанд ингэж мэдээлсэн байна.
“Есдүгээр сарын 6-наас хойш Украины 56 цэргийн албан хаагч амь үрэгдэж, бас цэргийн 316 хүн, энгийн 32 оршин суугч шархадлаа” гэж мэдээнд дурджээ. Салан тусгаарлах үзэлтнүүд гал зогсоох горимыг мөрдөхгүй байна гэж мэдээнд бас тэмдэглэжээ.
Үүний өмнөх долоо хоногт Украины 30 цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг эрх баригчид мэдэгдэж байсан юм. Есдүгээр сарын эхээр Киевийн эрх баригчид болон тусгаар тогтнолоо зарласан БН Луганск, Донецк Ард Улсын төлөөлөгчид гал зогсоож, олзлогдогсдыг солилцох тухай тохиролцсон билээ.
Гэтэл хоёр тал гал зогсоох тохиролцоог зөрчиж байна гэж бие биенээ удаа дараа зэмлэж байгаа нь энэ юм. Тухайлбал, Донецкийн нисэх буудлын төлөө тулаан намжихгүй байна. Үүнээс гадна, журамт цэргийнхний хяналтад байдаг Донецкт их буугаар буудсаны улмаас Олон улсын улаан загалмайн хорооны нэг ажилтан амь үрэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ