"Зүүдэндээ явдаг өвчин" хэрхэн хөдөлдөг вэ?

Унтаж байхад тархи ажиллахаа больдоггүй, тиймээс нойрондоо явж элдэв үйлдэл хийдэг хүмүүсийг зүүдэн өвчинтэй гэх нь элбэг.
Зүүдэн өвчин нь нэг бол сонирхолтой, эсвэл аймшигтай. Бид юу хийж байгаагаа мэдэхгүйгээр биеэ хянаж чадалгүй элдэв үйлдэл хийнэ гэдэг нь үнэхээр төсөөлөхөд ч бэрх. Ер бид зүүдэндээ явж байхад бидний уураг тархинд (биед) юу болдог вэ?
Унтаж байхдаа явдаг тухай зарим домогт зүүдэн өвчинтэй хүмүүс аюулаас айдаггүй гэсэн байдаг. Үнэхээр ч 15 настай охин зүүдэн өвчин нь хөдлөсний дараа 45 метрийн өндөр краны оройд унтаж байгаад олдсон тохиолдол бий.
Зүүдэн өвчнийг ой санамжаа бүрэн алдах нь эмгэг дагаж байдаг гэдэг нь худал. Зарим хүн ингэж явах үедээ зүүдлэсэн бүх зүйлээ санадаг. Зүүд ямар ч хэцүү байсан нойрондоо өөрийгөө хянаж чадаагүй гэж сэрснийхээ дараа тэд хүлээн зөвшөөрдөг байна.
Хэрвээ эцэг, эхийнх нь нэг ийм өвчинтэй байсан бол тэд илүүтэй ийм өвчнөөр өвчилдөг гэнэ. Эцэг, эх нь хоёулаа зүүдэн өвчинтэй бол, тэдний хүүхдийн ийм өвчинтэй болох магадлал 60 хувьд хүрдэг тухай эрдэмтэд баталжээ.
Жижиг хүүхдүүд болон амьсгалын согогтой, жишээ нь амьсгал нь тасалддаг хүмүүс, хөл нь нойрон дунд эвгүйрхдэг, шөнө айдаг хүмүүст зүүдэн өвчин илүүтэй тохиолддог аж.
Тархины хоёр тал нь нэгэн зэрэг “сэрсэн” учраас зүүдэн нойр үүсдэг байж магадгүй. Эрдэмтдийн сонирхол татаж байгаа нэг зүйл бол зүүдэндээ явах тохиолдол хүмүүсийг богино хугацаанд унтах үед гардаггүй. Зөвхөн бат бөхөөр нойрсох тохиолдолд л тархинд унтах тодорхой хугацаа бүхий ийм команд өгсний дараа хүмүүс зүүдэндээ явдаг.
Тархины сэрүүн байгаа нэг тал бол моторын бор хальс мөн. Хүмүүс нойрон дундаа татвалздаг, яагаад гэвэл мэдрэлийн тогтолцоо ажиллаж байгаа нь энэ. Нейронтрансмиттер гамма-аминтосны хүчил (НГАХ) нь их хөдөлгөөн хийх моторын бор давхаргын чадварыг тасладаг юм.
Бид гүйж байгаа юм шиг бидэнд санагддаг, гэхдээ бид ердөө л татвалзаж байдаг. Бие махбодид НГАХ багассан нөхцөлд хөдөлгөөний үйл ажиллдагааг хариуцдаг тархины нэг хэсэг бүрэн хэмжээгээр ажиллаж,бид нойрондоо ч хичнээн л бол хичнээн хугацаагаар явдаг байна.
Чухамхүү тиймээс насанд хүрэгсдийг бодвол, хүүхдүүд илүү зүүдэн өвчинтэй байдаг. Хөгжиж байгаа тархи НГАХ-ийг шаардлагатай нөөцөөр хангадаг юм. Мэдрэлийн систем бүрэн төлөвшихөд хүүхэд зүүдэн өвчнөөс “гардаг” байна. Зүүдэн өвчинтэй олон хүн гэр бүлийн түүхээс л өөрийн өвчний тухай мэддэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ