Ким Чен Уны бие эдгэсэн гэнэ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны бие зүв зүгээр, түүнд эрүүл мэндийн асуудал огт байхгүй гэж Умардын төлөөлөгчид батлаж байна.

Өмнөд Солонгосын улс орноо нэгтгэх хэрэг эрхэлсэн сайд Рю Гиль Чегийн хэлснийг иш татан Ёнхап агентлаг ингэж мэдээлжээ.

Ким Чен Ун олны өмнө үзэгдэлгүй бүтэн нэг сар болж, ингэснээр Умард Солонгосын удирдагч эрүүл мэндийн ямар нэг асуудалтай болжээ гэсэн цуу яриа тарсан байна.

Рю Гиль Че телевизийн KBS компанийн нэвтрүүлэгт оролцохдоо, би КимЧен Унд умардынханд өөрийн биеэр утасдсан, тэд түүнийг эв эрүүл хэмээн нотлосонюм гэж мэдэгджээ.

Ким Чен Уныг хоёр өвдөгтөө мэс засал хийлгэж, одоо нөхөн сэргээх эмчилгээний дэг сахиж байгаа гэх мэдээ есдүгээр сарын сүүлчээр гарсан юм.

Ингэхдээ мэс засал хийлгэсэн байх шалтгаан хоёр байгаа байгаа бөгөөд Умард Солонгосын удирдагч цэргийн баазуудаар явж байхдаабэртэн шөрмөсөө сунгасан, эсвэл тулуй өвчинтэй байж мэдэх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ