АНУ-д буутай этгээдүүд 19 хүнийг шархдуулжээ


Өчигдөр АНУ-ын Луйзиана мужийн Нью Орлеанс хотод ээжүүдийн баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага болж 19 хүн шархаджээ. Цагдаагийн ажилтнуудын мэдээлж буйгаар халдлага болох үед баярын жагсаалд оролцохоор 200 гаруй хүн цугларсан байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Френчмен, Виллере гудамжны булангаас зэвсэгт этгээдүүд гал нээжээ. Халдлага орон нутгийн цагаар 12.00 цагийн орчимд гарсан байна.
Нью Орлеанс хотын цагдаагийн газраас мэдээлснээр одоогоор гурван сэжигтэй этгээд байгаа бөгөөд тэд өөр, өөр төрлийн зэвсэг ашигласан болох нь тогтоогджээ.
Гэрчүүдийн ярьж байгаагаар тэдний нэг нь хар арьстан байсан бөгөөд 18 - 22 орчим настай, цагаан цамц, жинсэн шорттой эрэгтэй ажээ. Одоогоор Нью Орлеанс хотын дарга халдлагын улмаас хотод ямар нэгэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ