Украины зүүн нутагт нам гүм байдлын горим зарлав

Аравдугаар сарын 7-нд орон нутгийн цагаар 18.00 цагаас (УБ-ын цагаар 23.00 цаг – ред,.) нам гүм байдлын горим зарласныг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн мэдээлэл-дүн шинжилгээний төвөөс мэдээлжээ.Энэ үеэр тус орны зүүн өмнөд нутагт байлдааны ажиллагаа явуулах, буудалцахыг зогсоох ёстой юм.
Нам гүм байдлын горим тогтоох тухай хоёр талын тохиролцооны дагуу, бүрэн гал зогсоох горимыг аравдугаар сарын 5-нд анх удаа зарласныг мэдээллийн төвийнхөн тэмдэглэжээ. Гэвч салан тусгаарлагчид украины байрлалуудыг буудан, хариу гал нээхэд хүргэснээр, энэ тохиролцоог байнга зөрчиж байсан юм гэж Украины тал үзэж байна.
Гал зогсоох горимыг зөрчиж байгааг сүүлийн хоёр хоногт Украин, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Оросын төлөөлөгчдийн хамтарсан төвийн ажлын хэсэг удаа дараа бүртгэж авсныг “Интерфакс” агентлаг дурджээ.
Зөрчил гаргасан тохиолдол бүрээр гурван талын хэсэг зохих протокол үйлдэж, буудсан газар, цаг хугацаа, аль хэр ширүүн буудсан байдал, түүнчлэн ингэж буудсан талыг бүртгэдэг байна.
Киевийн эрх баригчид хоёрдугаар сарын төрийн эргэлтэд дургүйцсэн оршин суугчдын эсрэг дөрөвдүгээр сард Украины зүүн нутагт хүчний ажиллагаа явуулж эхлэсэн юм. Аравдугаар сарын 3-ны НҮБ-ын тоо баримтаас үзвэл,мөргөлдөөний улмаас 3,6 мянга гаруй энгийн оршин суугч амь үрэгдэж, бараг 8,5 мянган хүн шархаджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ