Их Британийн 100 настай эмээ төрсөн өдрөө ер бусаар тэмдэглэжээ

Их Британийн оршин суугч Нора Бриер зуун насныхаа ойг хөнгөн нисэх онгоцоор хоёр удаа нисч тэмдэглэжээ. Нэгнислэгийн үеэр тэр өөрөө нисэх онгоцыг жолоодсон байна. Хоёр дахь нислэгийн үеэр нисэх онгоцыг жолоодсон мэргэжлийн нисгэгч 3,5 километрийн өндөрт годройтох үзүүлбэр үзүүлжээ. Metro сайтад ингэж бичсэн байна.

Охид нь түүнд нисэх онгоцоор ингэж нисэх боломж олгожээ. Би ер бусын үзүүлбэрийг сонирхох болсоор удаж байгаа гэж Бриер ярьсан байна. 95 настайдаа тэр моторт дельтапланаар нисч, харин наян насныхаа ойгоор агаарын бөмбөлгөөр хөөрчээ.

“Би өөрийгөө адреналин мансуурагч гэж хэлмээр байна. Ямар нэг ер бусын зүйл хийж болох төрсөн өдрөө үргэлж тэсч ядан хүлээдэг” гэж Бриер нислэгийн дараа мэдэгджээ.

Ээж маань нь 1982 онд хоёр дахь нөхрийгөө нас барсны дараа ийм зүйлийг сонирхох болсон юм гэж түүний охидууд ярьсан байна.

Бриерийм ер бусын зүйл сонирхдог цорын ганц настай хүн биш юм. 2014 оны зургадугаар сарын эхээр америкийн Айдахо муж улсын Дороти Кастер эмээ Снейк голын гүүрнээс шүхрээр үсэрч, 102 насныхаа ойг тэмдэглэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш бас шүхрээр үсрэх дуртай нэгэн юм. Тэр шүхрээр нийтдээ найман удаа үсэрчээ.2014 оны зургадугаар сарын 12-нд тэр сургагчийн хамт үсрэн, 90 насныхаа ойг тэмдэглэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ