Эбола вирусийн эсрэг жагслаа

Баруун Африкийн таван оронд дэгдсэн эбола вирустэй тэмцэхэд ДЭМБ, НҮБ дорвитой ажил хийхгүй байна хэмээн Испанийн нийслэл Мадрид хотын иргэд жагсчээ. Өчигдөр Испанийн сувилагч залуу халдвар авснаар иргэд ийнхүү жагсчээ.
Жагсагчид “Дэлхийн олон орон эболатай тэмцэхийн тулд хангалттай хэмжээний мөнгийг хандивлаж байгаа. Харамсалтай нь энэхүү мөнгийг ДЭМБ туршилтаар эм гаргахад зарцуулж, шаардлагагүй зүйлд хэтэрхий их хэмжээний мөнгийг төсөвлөж байна” гэсэн байна.
Өнөөдрөөс эхэлж халдвар авсан хүмүүст “Nanosilver” гэх Британи, АНУ-ын эмч нарын гаргасан бэлдмэлийг туршихаар болсон байна. 20 орны засгийн газар эболагийн эсрэг 400 сая ам долларыг ДЭМБ-д хандивласан бөгөөд энэ мөнгө нэг дор төвлөрөөгүй, шаардлагатай эм тарианд төсөвлөсөн хэмээн ДЭМБ-ын захирал Маргарет Чан хэлжээ.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ