Хятадын засгийн газар 160 гаруй мянган хүнийг ажлаас нь халжээ

БНХАУ-ын Си Жиньпин төв засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, төрийн өмчит санхүүгийн компаниуд болон ажлаасаа гарсан ч цалин авч байсан 162,629 хүнийг ажлаас нь халжээ. Мөн үүнээс гадна төрийн албанд ашигладаг 114,418 автомашиныг гаргасан байна.
Энэ нь авлигын эсрэг чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг юм. "Энэ нь Хятадыг төсвийн мөнгийг хувьдаа завших боломж эрх бүхий албан тушаалтнуудад олддог улс биш, харин шударга байдлыг бэхжүүлэх чиглэлд хийгдэж байгаа чухал алхам юм" хэмээн Хонгконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Дэвид Звейг мэдэгдсэн байна.
Мөн энэ жил Хятад улсын загсийн газар бизнес аялал, зугаалгад зарцуулах төсвөө танаж ажиллаж байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ