Туркт мөргөлдөөнөөс болж 12 хүн амь насаа алдлаа

Кобанед зовж буй ахан дүүстээ туслахын тулд Сирийн хил давахыг завдсан Курд үндэстнүүдийг Туркын цагдаа нар хүчээр зогсоосон юм. Курд үндэстнүүдийн оршин суудаг Диярбакыр хотод гарсан тус мөргөлдөөний улмаас долоон хүн амиа алдсан байна.
Үүнээс болж Истанбул, Анкара хотуудад Курд үндэстнүүд цагдаа нартай мөргөлдөж, 12 хүн амь насаа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.
Энэхүү мөргөлдөөнөөс болж Туркийн таван мужид хориг тогтоогоод байгаа юм байна. Турк дахь Курдуудын тэмцэл хүчээ авж байгаа бөгөөд цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулах хий, усан буу ашиглаж байна.
Туркт буй курд үндэстнүүдийн ихэнх нь Сири улсаас дүрвэн гарсан хүмүүс байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ