Шумахер дахиж хэзээ ч жолооны ард суухгүй

Олон улсын автоспортын холбооны ерөнхийлөгч Жан Тодт германы нисгэгч Михаэль Шумахерыг эргэж очоод, “Формула-1”-ийн долоон удаагийн аварга тархины бэртэл авсныхаа дараа хэвийн амьдралдаа удахгүй орох нь хэмээжээ.
"Удахгүй Шумахер хэвийн аж төрж чадна. Гэвч уралдааны машины жолооны ард тэр хэзээ ч суухгүй гэдгийг хэлэх хэрэгтэй” гэж Тодт Бельгийн телевизийн RTL сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
Шумахер уулын цанаар гулгаж явахдаа унаж, тархины хүнд бэртэл авч, улмаар хоёр удаа мэс засал хийлгэн, бараг хагас жил ухаангүй байсан юм. Одоо тэр Швейцарт гэртээ нөхөн сэргээх ээлж эмчилгээ хийлгэж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ