Цэцэрлэг дээрээ хар тамхи тараажээ

АНУ-ын Делавер мужийн Селбивиль хотын 4 настай охин цэцэрлэгтээ 249 уут героин авчирч ангийнхаа хүүхдүүдэд тараажээ. Бага багаар савласан цагаан нунтаг зүйл гарган бусаддаа түгээж байхыг харсан хүмүүжүүлэгч нар түргэн тусламж, хууль сахиулагчдыг дуудсан байна.
Охины нохой үүдэнд тавьсан цүнхийг чирч сольсныг мэдэлгүй худалдахаар зэхсэн хар тамхитай цүнхийг охин үүрээд цэцэрлэгтээ ирчихсэн байсан байна. Тиймээс охины ээжийг шалгаж, хар тамхи хадгалсан, бага насны хүүхдэд аюул учруулсан хэргээр саатуулсан байна. Багачууд уттай зүйлийг хараахан онгойлгож, хэрэглээгүй байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ