Өмнөд Солонгосын тал АНУ-аас уучлал хүслээ


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр түүний хэвлэлийн төлөөлөгч багагүй дуулиан тарьсан. Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан Юн Чан-Жун гэгч Вашингтон хотын нэгэн зочид буудлын бааранд Солонгос-Америк гаралтай бүсгүйг оролдсон гэсэн дуулиан байсан. Юн Чан-Жун нь АНУ-ын Вашингтон хот дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас холгүй орших нэгэн зочид буудлын бааранд 20 орчим насны Солонгос-Америк гаралтай, Элчин сайдын яамны ажилтан бүсгүйн өгзгөнд зөвшөөрөлгүй хүрсэн гэнэ.
Хэдийгээр энэхүү хэрэг бүрэн нотлогдоогүй боловч БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе айлчлалынхаа дундуур хэл, аманд орооцолдсон Юн Чан-Жуныг ажлаас нь халсан юм. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгчийн албанаас өчигдөр Юн Чан-Жуны хэрэгт хохирогчийн ар, гэрийнхэн болон Өмнөд Солонгосын ард иргэдээс албан ёсоор уучлал гуйжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ