13 настай хүү Цинхуагийн их сургуультай хамтран ажиллаж байна

Дэлхийн хамгийн залуухан хакер Хятад улсын дунд сургуулийн 13 настай Ван Женьянг юм. Тэрээр ангийхандаа туслахын тулд сургуулийнхаа цахим хаягийг хакердаж, зөв хариуг хуулан авчээ.
Мөн тэрээр интернет дэлгүүрийн цахим хаягийг хакердаж, 2500 юаний үнэтэй X-box тоглоомын үнийг 1 юань гэж бичжээ. Тэрээр энэ мэт хэд хэдэн хаягуудыг хакердаж байжээ. Одоо Ван хүү кибер аюулгүйн асуудлаар Бээжингийн Цинхуагийн их сургуультай хамтран ажиллаж байна.
“Өөрийн ур чадварыг сайн сайхны төлөө ашиглана” хэмээн амласан хүү программ хангамжийн нэгэн компанид хандан тэдний систем 100 гаруй боловсролын байгууллагад сөргөөр нөлөөлөхийг сэрэмжлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ