Хятад улс импортын нүүрсний татвараа нэмлээ

Хятад улс өчигдөр импортын нүүрсний татвараа 3-6 хувийн татвар ноогдуулах болсноо мэдэгдлээ. Коксжих нүүрснээс бусад төрлийн нүүрсний татвар зургаан хувь, коксжих нүүрс, антрацитад гурван хувийнтатвар ногдуулах гэнэ.

Татвараа нэмэх болсон шалтгаан нь дотоодын 70 хувь нь ашиггүй ажиллаж, талаас илүү нь ажилчдынхаа цалинг хугацаандаа тавьж чадахгүй байгаа болон тус улсын дотоодын нүүрсний үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрээд байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн тус улс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх оноос эхлэн хүхэр, үнслэг ихтэй нүүрсний импортод хориг тавих шийдвэр гаргаад байгаа гэнэ.

Манай улс энэ онд 31,4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, улсын төсөвт суулгасан. Урд хөрш рүү гаргадаг ихэнх нь хувийг коксжих нүүрс эзэлдэг. Татвараа ийнхүү нэмсэн нь нүүрс олборлогчдод хүндээр тусах нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ