Нэг өдөр хоёр удаа бөмбөг дэлбэлжээ

Йеменд өчигдөр олны нүдэн дээр өөртөө тэсрэх бөмбөг зүүсэн өөрийгөө дэлбэлж, гэмгүй 47 хүнийг шархадуулжээ. Мөн өдөр цэргийн байр руу тэсрэх бөмбөгтэй машин дайран орж, 19 хүний аминд хүрчээ.
Гэхдээ энэ террорист ажиллагааг хэн хийгээд байгаа нь илрээгүй байгаа юм.
Сонирхуулахад Йемений эсэргүүцлийн жагсаал гаргасан шийт үндэстнүүд дэмжихгүй байгаагаас болж 2 хоногийн өмнө ерөнхий сайдаар сонгогдсон Ахмед Авад бен Мубарак огцрохоо мэдэгдсэн байна. Тэрээр ердөө 33 цаг ерөнхий сайдын алба хашжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ