Оюутан, жагсагчид дахин цуглаж эхэллээ

Хонг Конгод олон хоног үргэлжилсэн оюутнуудын эсэргүүцлийн жагсаал дахин өрнөж магадгүй болжээ. Учир нь Хонгконгийн эрх баригчид өнөөдөр жагсагч оюутнуудтай яриа, хэлцэл хийхээр төлөвлөсөн байж. Гэтэл энэ төлөвлөгөө цуцлагдсанд дургүйцсэн оюутан, жагсагчид Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цуглаж эхэлжээ.

Энэхүү хэлцэл хойшлогдсон шалтгаан нь Хонгконгийн ардчилсан хууль тогтоогчид Гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Инийг авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт тавьсантай холбоотой аж. Түүний бизнестэй холбоотой Австралийн инженерийн компанийн төлбөр гэх 6.4 сая ам.долларыг мөрдөн шалгуулахаар хууль зүйн газраас ийнхүү прокурорт хандсан гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ